Гоо зүйн дээд шагналын эзэн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.01.10-нд нийтлэгдсэн

Гоо зүйн дээд шагналын эзэн тодорлоо

Бүжиг дэглээч Д.Энхгэрэл “Гоо зүйн дээд шагнал” хүртлээ

Монголын XX зууны нэрт соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандангийн нэрэмжит “Гоо зүйн дээд шагнал” гардуулах ёслол өнөөдөр болж өнгөрлөө. Соён гэгээрүүлэгч С.Лувсанвандан нь 1932 онд Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн бөгөөд монголын анхны гоо зүйн сурах бичиг зохиосон юм.

Энэ удаагийн “Гоо зүйн дээд шагнал”-ыг Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч Д.Энхгэрэл хүртлээ. Тэрээр “Орчин үеийн бүжгийг Монголд түгээн дэлгэрүүлэх нь” төслийг удирдаж, Дундговь, Өмнөговь аймагт байгалийн өнгө төрх, байгаа байдлыг тайз болгон ашиглаж тоглолтоо хийж байсан төдийгүй, дэлхийн олон улсуудад монголынхоо соёл урлагийг түгээн дэлгэрүүлсэн нэгэн юм.

Сонирхуулахад энэхүү шагналыг "С.Лувсанвандан сан" нь 2005 оноос эхэлж олгосон бөгөөд “Шинэ төгөл”, “Бодь цамхаг” бүтээлээр архитекторч Ө.Ганболд/2005/, билгүүн номч Б.Ринчен гуайн ач, уран барималч Б.Дэнзэн/2006/, болон гавьяат жүжигчин Д.Сосорбарам, төрийн соёрхолт зохиолч Б.Лхагвасүрэн, тользүйч Л.Амарсанаа, дуучин Э.Амартүвшин нарын уран бүтээлчид уг шагналыг хүртэж байжээ.

Д.БҮҮВЭЙ






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж