Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.10-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийнэ

Нэгдүгээр сарын сүүлийн 14 хоногийн амралтын өдрүүдэд авто машины дугаарын хязгаарлалт хийх шийдвэрийг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас гаргасан байна. Хязгаарлалт хийх болсон нь сар шинийн баярыг угтаж авто машины хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаатай холбоотой аж.

Ингэснээр нэгдүгээр сарын 18, 25-нд сондгой цифртэй, 19, 26-нд тэгш тоотой тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах юм байна.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж