Улаанбаатарт 6-8 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 6-8 градус дулаан байна

Өнөөдөр Архангайн өмнөд хэсэг, Булган, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Дундговийн нутгаар цасан шуурга шуурч, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дундговийн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд     16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна.

Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн ихэнх нутаг, говийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулсаар 0-5 градус, говийн нутгийн өмнөд хэсэг, зүүн зүгийн нутгаар    15-20 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16 метр хүрч ширүүсэн цасан шуурга шуурна. Сэрүүсч 6-8 градус дулаан байна.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж