
"Хурд" хамтлаг өнгөрсөн жил 20 жилийнхээ ойг нүсэр тэмдэглэсэн. Тэд өөрсдийн нэрийн аксесуар, алтан пянз гаргаж үзэгч, сонсогч фенүүддээ бэлэг барьсан юм. Тэгвэл 20 жилийн ойн тоглолтоо дэлхийн өнцөг булан бүрт орших монголчууддаа хүргэх зорилгоор аялан тоглолт хийж буй. Тус хамтлаг дэлхийг тойрох аялан тоглолтоо БНСУ-аас эхлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд нэгдүгээр сарын 30, 31-нд тус улсад тоглохоор товложээ. “Хурд” өмнө нь 2002 онд Өмнөд Солонгос улсад тоглолтоо хийж байсан агаад зургаан мянга гаруй монголчуудыг нэг дор цуглуулж чадсан байна.
Э.ТЭКҮ