Рианна Шакира нар дуэтлэв

Хуучирсан мэдээ: 2014.01.10-нд нийтлэгдсэн

Рианна Шакира нар дуэтлэв

Хөгжмийн ертөнцийн тачаангүй бүсгүйчүүд болох дуучин Рианна, Шакира нар хамтран “Can"t Remember To Forget You” нэртэй сингл гаргажээ. Хараахан олон нийтэд хүрээгүй байгаа тэдний шинэ сингл хүмүүсийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Шинэ сингл энэ нэгдүгээр сарын 14-нд “iTunes”-ээр худалдаанд гарах бөгөөд тэд өчигдөр /I.9/ хавтасны зургаа “Instagram”-д байршуулжээ. Энэ талаар дуучин Шакира “Рианагаас сурах юм зөндөө байсан. Тэр бол хамгийн секси бүсгүй” хэмээжээ. Түүнчлэн дуу бичлэгийн үеэр Шакира Рианнагаас хэдэн бүжгийн хөдөлгөөн сураад амжсан гэнэ.

Дуучин Шакирагийн хувьд өмнө нь Бейонситой хамтран “Beautiful Liar” дуулж байсан билээ. Дууны клипэн дээр тэд адилхан хэв маягаар хувцаслаж, нүүр будалт хийлгэсэн байсан нь дуу хоолойгоороо биенээсээ ялгарах онцлогийг тодоор харуулсан бүтээл болсон юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж