Германд дотоодын эрэлтээ нэмэгдүүлэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2014.01.10-нд нийтлэгдсэн

Германд дотоодын эрэлтээ нэмэгдүүлэхийг уриалав

Дотоодын зэх зээлийн эрэлтийг нэмэгдүүлэн гадаад худалдааны зөрөөг буулгахыг Германд Америкийн Сангийн сайд уриалжээ.

Германы экспорт өндөр зөрөөтэй байгааг АНУ-ын Сангийн сайд Жек Лью мэдэгдээд Германд хандан дотоодын эрэлтээ нэмэгдүүлэхийг уриалсан байна. Дотоод эрэлтийг нэмэгдүүлэн дотоодын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх нь Германд мөн дэлхийн эдийн засагт чухал хэмээн Лью ХБНГУ-ын Сангийн сайд ВольфгангШойблетай (Wolfgang Schдuble) Вашингтонд хэлэлцээр хийсний дараа мэдэгдсэн байлаа.

Америкийн Сангийн яамны тэргүүн онцлохдоо Германы экспорт, импортын зөрөөг арилгах нь чухал гэжээ. Герман ба АНУ-д түүний энэ санаанд янз бүрээр ханддагыг тэр бас хэлэв.

Нэгдүгээр сарын 8-ны өглөө Васбаден хотноо байрлах Холбооны статистикийн  албанаас мэдээлэхдээ 2013 оны  арваннэгдүгээр сард ХБНГУ-ын экспортын нийт хэмжээ нь импортоос 18,1 тэрбум еврогоор давсан гэжээ. Өмнөх жилийнх  энэ зөрөө 16,9 тэрбум евро байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж