
Улсын болгосон Сенкаку (Дяоюйдао) арал
Фото: AFP
Улс орны эдийн засгийн чухал бүсэд нь багтдаг 280 арлыг төрийн мэдэлд авахаар Япон шийдсэн байна. Энэ тухай Reuters мэдээлэв. Ойрын үед эдгээр арлуудын эздийг тогтоох бөгөөд эзэнгүй арлуудыг шууд улсын болгон бүртгэх гэнэ.
Тус орны эрх баригчдын таван жилийн өмнө баталсан хөтөлбөрийн хүрээнд дээрх ажлыг явуулах юм байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн хугацаанд эзэд нь олдоогүй нийт 99 арлыг Япон улс төрийн мэдлийнх болгосон байв.
Хөтөлбөрийн хоёр дахь шатанд нийгэмчлэгдэх арлуудын тоо хэмжээг шалгалт бүртгэл дуусаны дараа зарлах гэнэ. Эдгээр арлуудын зарим нь Өмнөд Солонгос ба Хятадтай газар нутгийн маргааны шалтгаан болдог.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР