Улаанбаатарт 19 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2014.01.10-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 19 хэм хүйтэн байна

Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун   зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж,   зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи нутгийн   зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10   метр, Алтайн уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч   ширүүснэ. Их   нууруудын болонДархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс,   Ерөө голын сав газраар 26-31градус, Хараа, Туул, Тэрэлж   голын сав газраар 18-23 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус,   бусад нутгаар 12-17 градус хүйтэнбайна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Цас орохгүй.   Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 18-20 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:
28 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 872гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 1 дүгээр сарын 11-нээс 1 дүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

11-нд төв болон говийн нутгийн зарим газраар, 12-14-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 11,13-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх гол болон Ганга нуур орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус,өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны хүрээлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж