“Автобус-1”-ийнхэн таван шаардлага тавьжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

“Автобус-1”-ийнхэн таван шаардлага тавьжээ

“Автобус 1” ОНӨҮГ-ын ажилчид ажилдаа гарахгүй хоёр хонож байна. Тэдний тавьж буй шаардлагууд зөвхөн цалин бус, шийдвэл зохих нийгмийн хамгааллын олон асуудал байгаа аж. Ажилтнууд эхний ээлжинд дараах таван зүйлийг шаардаж, Үйлдвэрчний эвлэлийн зарим удирдлагуудаар дамжуулан захиргаандаа болон хотын удирдлагуудад өгчээ.

Шаардлагад, хөдөлмөрийн норм үндэслэлгүй өндөр байгаагаас ажилчид аваар осол хийх, анхаарал болгоомж алдах аюултай байгаа учир хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоож бууруулах, цалин хөлсийг зөв бодох, хууль бус суутгал хийхгүй байх, түлш шатахуун ажилчдаар төлүүлэх байдлыг таслан зогсоох, тулгамдсан асуудлуудыг хамтын гэрээ хэлэлцээрээр өөрчлөлт оруулж шийдвэрлэх, компанийн бүх удирдлагуудад хариуцлага тооцож, мэргэжлийн багаар солих, захиргааны зарим орон тоог цомхотгох, ҮЭ-ийн байгууллагатай хамтран үйл ажиллагааг дэмжиж ажилладаг болгох зэрэг таван шаардлагыг тавиад байгаа юм.      
Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж