“МИАТ”-ийн дэд дарга их хэмжээний мөнгө залилжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

“МИАТ”-ийн дэд дарга их хэмжээний мөнгө залилжээ

“МИАТ “компанийн нислэг, аюулгүй байдал хариуцсан орлогч захирал З.Энхбаярыг Сүхбаатар дүүргийн цагдаагийнхан өнгөрөгч баасан гаригт саатуулан Ганцхудагт хорьжээ. Учир нь тэрбээр гадаадын томоохон банкнаас их хэмжээний мөнгө залилан авсан юм байна. Тэрбээр өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн мөнгө завшсан хэрэгт нь  Эрүүгийн хуулийн 148.4-өөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Түүнийг оргон зайлах магадлалтай гэж үзээд саатуулсан боловч Сүхбаатар дүүргийн прокурор цагдан хорих шаардлагагүй гэж үзээд даваа гаригт батлан даалтад гаргалаа. Түүний хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ч удахгүй Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс үргэлжлүүлэн шалгах аж.
Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж