Ерөнхий сайдын өнгөрсөн жилийн намар Японд хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Хөгжлийн банк 600 тэрбум ам.долларын Самурай бонд гаргахаар япончуудтай гэрээ байгуулсан. Тэгвэл гэрээний дагуу Монгол Улсын Хөгжлийн банк 30 тэрбум иений Самурай бондыг арилжаад байгаа юм байна. Самурай бондын хүү Чингис бондоос хоёр дахин бага гэх ч үнэн хэрэгтээ бол манай улсын зээлжих зэрэглэл муудсан учраас хүү нь өндөр байхыг эдийн засагчид үгүйсгэхгүй байна. Засгийн газар Самурай бонд гаргаснаар Монголын өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтэрч байгаа аж.
Н.ГЭГ