З.Алтай Их хуралдайхантай санал нэг байна гэв

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

З.Алтай Их хуралдайхантай санал нэг байна гэв

Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Утаагүй Улаанбаатар”
хэлэлцүүлэгт оролцсон. Хэлэлцүүлэгт мөн нийслэлээс сонгогдсон зарим
гишүүд оролцсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Алтай “Засгийн газар хийх
ёстой ажлаа хийхгүй байна.

 Утааны талаар олон жил ярьсан ч хийж
бүтээсэн зүйл алга байна. Хийж чаддаг хүмүүст нь энэ ажлыг өгөх
хэрэгтэй” гэв. Мөн тэрбээр “Хэрвээ тэд ажлаа хийж чадаж байгаа бол иргэд
суулт зарлаж, жагсах шаардлага байхгүй. Их хуралдай зохион байгуулж
байгаа иргэдтэй санал нэг байна. Засгийн газрыг огцруулах хэрэгтэй”
гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж