Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

via National
Geography of Mongolia


Алхан хээ нь мөнх орших, өөдлөн дэвжихийн бэлгэддэг. Монголчуудын гэрийн
тавилга эдлэл хэрэгсэл, тухайлбал авдар, Монгол модон орны нүүр, хөл, толгой,
шургуулга, болон жинтүүний нүүрэн тал, ширээ, гэрийн тооно, хөшигний хоолой,
хаяавч зэргийг алхан хээгээр гоёдог.
Одоо үед ч уран барилга, аяга шаазан, сав суулга, бэлэг дурсгалын зүйлд алхан
хээ тавьдаг. Алхан хээ нь дан болон давхар гэж хоёр янз байдаг.
Ялангуяа гэрийн модон авдар, шүүгээг гоёхдоо давхар алхан хээгээр солонгын олон
өнгө гарган хээлсэн нь үзэмжтэй гоёмсог харагддаг. Алхан хээ нь булан гаргаж
зурж урлахад тохиромжтой.
Зургийг @Монголын уран зургийн галерей.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж