Ерөнхийлөгч Давосын форумд оролцоно

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Давосын форумд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шинэ оны анхны айлчлал Швейцарь улсаас эхлэх юм байна. Давост жил бүр болдог Дэлхийн эдийн засгийн форум энэ жил нэгдүгээр сарын 22-25-нд болох бөгөөд олон орны төр, засгийн тэргүүнүүд уг чуулганд оролцдог уламжлалтай билээ.

Дэлхийн эдийн засгийг тодорхойлж, дүгнэлт хийдэг, олон орныг төлөөлөгчдийг хамарсан уг уулзалт энэ жил ямар дүгнэлт гаргах нь олон улсын төвшинд сонирхол татаад буй.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж