Шар хадны замыг хаахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Шар хадны замыг хаахаар боллоо

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, Нийслэлийн Авто замын газрын удирдлагууд, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын холбогдох албаныхан Шархадны чиглэлийн замын хөдөлгөөнийг хаах асуудлаар хэлэлцлээ. Авто машины томоохон захууд байрладаг, ачаалал ихтэй энэхүү замын Эрдэнэтолгойн уулзвараас Шархадны эцэс хүртэлх 1.2 км хэсэгт авто замын хөдөлгөөнийг тавдугаар сарын 7-21-ний өдрүүдэд хаахаар боллоо. Авто машины худалдаа, засвар үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудтай зам хаах асуудлаар тохиролцоонд хүрсэн бөгөөд “Да Хүрээ трейд” ХХК, “Чадавх трейд” ХХК, “Дөрвөн өлзий” ХХК-ийн удирдлагууд уулзалтад оролцож, Шархадны замыг шинэчилж байгаад талархаж буйгаа илэрхийлэн, хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж