Мухаммед Мурсийг шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

Мухаммед Мурсийг шүүх хурал хойшлов

Египетийн экс Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг шүүх хурал цаг агаарын байдлаас шалтгаалан хойшилсон байна. Египетийн албаныхны мэдээлснээр Мухаммед Мурсийг шүүхэд авчрах нисдэг тэрэг хүчтэй салхины улмаас хөөрч чадаагүй гэнэ. Үндсэн хуулийн бус гэгдэж буй Мурсийг шүүх хурал ирэх хоёрдугаар сарын 1-ны өдөр болохоор дахин тов зарлажээ. Тэрээр “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний 14 хүний хамтаар 2012 онд Ерөнхийлөгчийн ордоны гадна жагссан хүмүүсийн амийг хөнөөсөн хэрэгт шүүгдэх гэнэ. Египетийн анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч Мухаммед Мурси өдгөө Александриа хотын  “Бурж аль-Араб” шоронд хоригдож байгаа аж.

Египетэд өнгөрсөн долдугаар сард төрийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг суудлаас нь буулгаж, баривчилсан билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж