
Засгийн газрын 2002 оны тогтоолоор батлагдсан “Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр” дуусч байгаатай холбогдуулан тус салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн төслийг боловсруулах “Хөгжил-2030” нэртэй хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Хэлэлцүүлэгт ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин, дэд дарга Д.Цээсодролцоо, газрын хэлтсийн дарга нар, харъяа байгууллагуудын удирдлагууд оролцож, хөгжлийн хөтөлбөрт тусгах саналыг дэвшүүлсэн юм.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин