Родман Ким Чен Унд төрсөн өдрийн дуу зориулав

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

Родман Ким Чен Унд төрсөн өдрийн дуу зориулав

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өчигдөр /I.8/ 31 нас хүрчээ. Түүний төрсөн өдрийг Хойд Солонгосын дээд албаныхан ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Түүнчлэн Ким Чен Унд биечлэн баяр хүргэхээр Хойд Солонгост ирээд буй Америкийн сагсан бөмбөгийн од Деннис Родман түүнд зориулан төрсөн өдрийн дуу дуулжээ. Тэрээр Америкийн сагсан бөмбөгийн хуучин багийн Хойд Солонгосын талтай хийх нөхөрсөг тоглолт эхлэхийн өмнө Ким Чен Унд баяр хүргэн дуулсан байна.

Ким Чен Ун нь эцэг Ким Чен Ирийг нас барсны дараа 2011 онд Хойд Солонгосын удирдагчийн суудлыг залгамжилсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж