
Ховд хотын төвд буй Амарсанаагийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, шинээр баригдсан Ахмадын өргөөний үйл ажиллагаатай танилцаж, дараа нь Баруун бүсийн Бурхан шашны төвд нээгдсэн угсаатны зүй судлаач, багш А.Баасанхүүгийн “Ойрад соёлын зүгт” уран бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхох юм. Мөн бүтээн байгуулалтын ажил өрнөж буй Залуучуудын цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтай танилцаад үдээс хойш Улаанбаатар хот руу буцах төлөвлөгөөтэйгээр орон нутагт ажиллаж байгаа гэнэ.
Г.Пүрэвганди