Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

Аюулгүй байдал, га­даад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль, тогтоомжтой холбоотой асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Га­даад харилцааны яам, Цөмийн энергийн газрын албан тушаалт­нууд үг хэлж, гишүүдийн асуултад хариулсан. Мөн цөмийн зэвсгийн асуудлаар аж­лын хэсэг байгуулах хү­рээнд Гадаад харилцаа­ны яамныхан байр сууриа илэрхийлж байлаа. Гэсэн ч яамныхан хэт олон юм ярьсан уу яасан УИХ-ын дарга З.Энхболд бухимдаж эхэлсэн юм. Тэрбээр “Нэг ажлын хэсэг байгуулах гэж бөөн юм болох юм. Зүгээр л байгуулчих л даа” гэж бухимдахад Гадаад харилцааны яамныхан ч мөчөөгөө өгөлгүй “Үг хэ­лэх хугацаандаа үгээ хэл­чихье” хэмээн сөргөв.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж