Обама эхнэртээ “ганцаардал” бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

Обама эхнэртээ “ганцаардал” бэлэглэв

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама гэр бүлээрээ амарч байсан Хавайн аралд эхнэрээ ганцааранг нь үлдээгээд, Саша, Малия охидоо аваад Вашингтонд эргэн иржээ. Мишель Обама тэнд хэдэн өдөр саатаж, найзуудтайгаа хамт төрсөн өдрөө тэмдэглэхээр болжээ.

“Huffington Post” сонинд мэдээлснээр ерөнхийлөгч тэргүүн хатагтайд найзуудтайгаа хамт төрсөн өдрөө тэмдэглэх боломж өгсөн нь “Баракаас Мишельд хаягласан хамгийн том бэлэг” гэнэ. Ерөнхийлөгчийн эхнэр нэгдүгээр сарын 17-нд 50 насны төрсөн өдрийн баяраа тэмдэглэх аж.

Ерөнхийлөгч охид, эхнэрийн  хамт Хавайн арлын зүүн хэсэгт Гонолулуд амарч байсан юм. Хосууд гол төлөв зоогт уригдан, Обама гольф тоглон цагийг өнгөрүүлжээ.

Сүүлийн үед Америкийн хэвлэлээр  Барак, Мишель нарыг салах гэж байгаа тухай бичих нь ихэсчээ. Нэн ялангуяа энэ талын яриа нь Нельсон Манделагийн оршуулга дээр ерөнхийлөгч Данийн ерөнхий сайд Хелле Торнинг-Шмитт-тай “айлгүйтсэний” дараа улам ч газар авч байна.

Барак, Мишель Обама хоёр 1992 оны аравдугаар сарын 3-нд гэрлэжээ. Тэдний анхны охин Малия 1998 онд, түүнээс гурван жилийн дараа охин Саша нь төржээ. 2012 оны наймдугаар сард хосуудын анх 1982 онд үнсэлцсэн Чикагогийн нэгэн кафед энэ талын дурсгалын самбар өлгөн тэдний дурлалыг мөнхөлжээ. Тэд хоёр жилийн өмнө  гэрлэснийхээ 20 жилээр твиттерээр бие биедээ баяр хүргэж байв. “Хорин жилийн өмнө, миний  бүх л амьдралын минь хайр, миний шилдэг найзтайгаа би учирчээ” хэмээн Барак эхнэртээ бичсэн байлаа. “Хорин жилийн ойн баяр хүргэе, Барак минь. Чи дандаа л ер бусын нөхөр, найз, эцэг байсанд чинь баярлалаа. Би чамд хайртай” гэж Мишель хариуд нь бичсэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж