Михаэль Шумахерийн бие ялимгүй сайжирчээ

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

Михаэль Шумахерийн бие ялимгүй сайжирчээ

Михаэль Шумахерийн биеийн байдал ялимгүй дээрдсэн ч үхэл амьдралын заагт байгаа тухай эмч нар мэдэгдэв. 

Михаэль Шумахер

Греноблийн эмнэлгийн эмч нар анх удаагаа Шумахерийн биеийн байдалд нааштай хандлага ажиглагдсан тухай мэдээлсэн нь энэ юм. Гэхдээ түүний амьдрал үхлийн ирмэгт байгаа гэдгийг дахин сануулав.

Францын Альпад цанаар гулгаж байгаад осолдсон Михаэль Шумахерийн тал бие нь мэдээгүй болсон гэдгийг Формула-1″-ийн нисгэгч асан Филипп Стрейфф ярьжээ. Домогт тамирчны биеийн байдал сайжирна гэсэн өөдрөг санааг эмч нар хэлж байна гэж тэр онцолсон байлаа.

"Тархин дахь цус хуралтын багасалтыг ажиглахын тулд эмч нар өдөр бүр Шумахерийн тархины зургийг авч байна. Даваа гаригт цус хуралт  тархины хоёр талд байсан бол одоо зөвхөн зүүн хэсэгт нь үлджээ. Хэрэв тархины зүүн хэсгийн цус хуралт  удаан тогтсон хэвээр байвал Михаэлийн биеийн баруун хэсэг мэдээгүй болохоос гадна тэр дуугаа алдана” гэж Стрейфф хэлжээ. Тэр өөрөө 1989 оны Бразилийн уралдаан дээр хүнд гэмтэл аваад тэргэнцэрт суух болжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж