СУДАЛГААНЫ СЭДВҮҮД:
- Боловсрол, бичиг үсгийн мэдлэг
- Шилжих хөдөлгөөн, суурьшил
- Өндөр настан
- Өрх, гэр бүлийн байдал
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
- Жендэрийн тэгш байдал
- Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэд
- Орон сууцны нөхцөл
- Интернэт, гар утасны хэрэглээ
Судалгаанд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хуулийн этгээд, хувь хүн баг бүрдүүлж оролцоно.
Урьдчилан сонгон шалгаруулалтад тэнцсэн хувь хүн, хуулийн этгээдэд ажлын даалгавар өгч, зөвлөх үйчилгээний сонгон шалгаруулах ажиллагаанд оролцуулах болно.
УРЬДЧИЛАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ БАГ, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Хүн ам зүй, нийгмийн асуудлаар болон зарласан сэдэв, чиглэлээр төр, засгийн бодлого, шийдвэр боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах талаар төрийн болон төрийн бус байгууллагад ажиллаж байсан туршлагатай байх; (Ямар байгууллагад хэдээс хэдэн онд, ямар албан тушаалд хэдэн жил ажилласан )
Зарласан сэдэв, чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байсан туршлагатай, эрдмийн зэрэг, цолтой байх; (Ямар байгууллагад хэдээс хэдэн онд, хэдэн жил ажилласан, эрдмийн зэрэг цол хамгаалсан диплом, бусад холбогдох баримт бичгийн нотариатаар батлуулсан хуулбар)
Статистикийн болон бусад тоон мэдээллийг ашиглан судалгаа дүгнэлт гаргах арга барил эзэмшсэн байх; (Сүүлийн жилүүдэд хийж байсан 3-аас доошгүй судалгааны товч агуулга)
Статистикийн судалгаа мэдээлэл боловсруулах болон шинжилгээний програм /SPSS, STATA, SAS, ARC/ дээр ажиллах чадвартай байх;
Судалгаа шинжилгээний чиглэлээр ажилладаг дотоод, гадаадын байгууллага, багуудад зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай байх; (Зөвлөхөөр ажиллаж байсан байгууллагын нэр, хугацаа)
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Оролцохыг хүсэгчид дараах материалыг нэг хувь ирүүлнэ.
Судалгаанд оролцохыг хүссэн албан ёсны хүсэлт;
Урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцох баг, хуулийн этгээдэд тавигдах шаардлагатай холбоотой нотлох баримт бичгүүд;
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА: 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг дуустал.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ: Засгийн газрын III дугаар байр. Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газар, Хүн ам, орон сууцны тооллогын товчоо, 518 тоот өрөө.
Утас: 51-262325, 11-327885, 70132010
Жич: Сонирхсон хуулийн этгээд, баг материалаа бүрдүүлэн, битүүмжлэн ирүүлнэ.
Сонгон шалгаруулалтыг ҮСХ-ны ажлын хэсэг зохион байгуулж, ажлыг гүйцэтгэх гэрээ болон бусад асуудлыг зохих журмын дагуу гүйцэтгэнэ.