
Английн Премьер лигийн “Манчестер Сити” клубын довтлогч Серхио Агуэро энэ сардаа багтан багтаа эргэн ирэх тухай тус багийн дасгалжуулагч Мануэл Пеллегрини мэдэгджээ. Өдгөө 25 настай Агуэро өнгөрсөн арванхоёрдугаар сарын 14-нд “Арсенал”-тай хийсэн тоглолтын үеэр хөлөө гэмтээж, талбайг чөлөөлсөн юм. “Сити”-гийн зүгээс түүнийг найман долоо хоног орчим хугацаанд талбайд гарах боломжгүй гэж мэдэгдэж байлаа. Гэхдээ түүний бэртэл харьцангуй гайгүй, түргэн илааршиж байгаа тул хөнгөн чанарын бэлтгэл хийж эхэлсэн тухай Пеллегрини хэлсэн байна.
Кун Агуэро энэ улирал эхэлснээс хойш “Сити”-гийн төлөө 20 тоглолтод оролцож, 19 гоол оруулсан юм.
Т.МАША