НАМЗХ-ноос жагсаал зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

НАМЗХ-ноос жагсаал зохион байгуулна

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-ноос өнөөдөр 13.00 цагт Чингисийн талбайд жагсаал зохион байгуулах гэнэ. Тэд Үндсэн хуулийн өдрийг угтан “Огцруулах уу, Оршуулах уу” нэртэй 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тайван жагсаал хийхээр болсон байна.

Тэдний зүгээс Ардчилсан нам засгийн эрх барьж, Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсноор эрх баригчид Үндсэн хуулийг удаа дараа зөрчсөн үйлдэл гаргасан хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Ерөнхий сайдын хууль зөрчсөн үйлдлүүд нь хэрээс хэтрэн иргэний эрхэнд халдаж, тэдний дургүйцлийг хүргэж байна хэмээн НАМЗХ-ноос үзэж, огцруулах шаардлага хүргүүлсэн юм. Мөн тэд Үндсэн хуулийг 40 метр уртаар хэвлэн төрийн удирдлагуудад хандахаар болжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж