Ханхүү бал сараа хаана өнгөрөөх вэ

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Ханхүү бал сараа хаана өнгөрөөх вэ

Хуримлаад удаагүй байгаа ханхүү Уилльям болон түүний гэргий Кейт нар
ямартай ч хамтын амьдралынхаа эхний амралтын өдрүүдийг Их Британидаа
өнгөрөөсөн гэнэ. Тэд өөрсдийн бал сарыг ч мөн тун даруухан ердөө хэдхэн
өдрийн хугацаатай амралт төдийгөөр төлөвлөсөн гэжээ. Харин хаана бал
сараа өнгөрөөх тал дээр маш өвөрмөц олон санал гарсан тухай ВВС мэдээлж
байна. Тухайлбал залуу хос Африк тивийн Кени улсад бал сараа өнгөрөөх
магадлалтай аж. Учир нь ханхүү Уилльям Кейтэд гэргийгээ болгохыг хүсэж
байгаагаа энэ газар аялж байхдаа анх илэрхийлж гэрлэх санал тавьсан
гэдэг. Мөн бас нэг хувилбар нь Кейт бага насныхаа хоёр ч жилийг өнгөрөөж
байсан Иордан улсад очих юм.

Хэдийгээр дээр нэр дурдсан газрууд
сэтгэл хөдөлгөм дурсамжтай газрууд мөн ч гэлээ өнөөгийн улстөрийн
байдалтай уялдуулж бодвол залуу хосын сонголтоос хасагдаж мэдэхээр
байгаа аж. Харин Карибын арлууд болон Австралийн эрэг орчмоор амрах бас
нэг сайхан хувилбар бий гэж  яригдаж байгаа аж. Ямар ч байсан тэд бал
сараа Альбионийн будант арлаас өөр газар өнгөрөөнө гэдэг нь тодорхой
болжээ. Харин хуримын дараа цөөн хоног амарсан ханхүү Уилльям ажилдаа
эргэн орсон байна. Тэрээр Их Британийн агаарын цэргийн хүчний аврах
хайгууын ангийн  нисэгчийн алба хашдаг юм.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж