Аймгийн Засаг даргад Олимпийн Хорооны шагнал гардууллаа

Хуучирсан мэдээ: 2014.01.08-нд нийтлэгдсэн

Аймгийн Засаг даргад Олимпийн Хорооны шагнал гардууллаа

Уулын спорт болон биеийн тамир спортын салбарыг дэмжин ажиллаж, төрөлх нутгаасаа Дэлхийн дээвэр цаст Гималайд Монгол улс болон Завхан нутгийнхаа сүлд хийморь болсон туг далбааг мандуулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж аймгийн Засаг дарга Ж.Жамъянтивийг Үндэсний олимпийн хорооны тэргүүн шагнал “Алтан очир” одонгоор шагналаа.

Дашрамд дурьдахад 2013 оны улсын шилдэг авиралтын эзнээр Завхан аймгийн "Уулсын оргил өөд" ТББ-ын Тэргүүн, Уулын спортын Олон Улсын хэмжээний мастер Ө.Батманлай тодорсон билээ. Тэрээр Шиша Пангма оргилд гарсан анхны Монгол хүн бөгөөд оксижен буюу нэмэлт хүчилтөрөгч хэрэглээгүй авирч, шүүгчдээс хамгийн олон санал авсан юм.

Эх сурвалж: www.zavkhan.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж