
Монголд барихаар удаан хугацаанд ярьж буй таван одтой “Hilton” зочид буудлын сураг дахин сонсогдлоо. “Hilton” зочид буудлын барилгын ажилд Их Британийн бүтээн байгуулалтын “Mott MacDonald” групп Монголын “Star Estates” компанитай гэрээ байгуулсан байна. “Mott MacDonald” группын зүгээс зочид буудлын барилгын ажлын техник, цахилгаан, зөвлөх, эрүүл ахуйн инжерчлэл зэргийг хариуцан ажиллах аж. Тус группын зүгээс Монголд зочид буудал барихад гол тулгарч буй бэрхшээл нь шөнөдөө -40С хэм хүрдэг тэсгим хүйтэн өвлийн цаг агаар гэнэ. Олон улсад алдартай таван одтой сүлжээ зочидбуудлын Улаанбаатарт барих салбар нь нийт 26 мянган метр/кв талбайд 12 давхар байхаар төлөвлөгдөж байгаа аж. “Hilton” зочид буудал нь 280 өрөө, усан сан, саун, эрүүл мэндийн төв, бүжгийн танхим, дэлгүүр, баар, ресторан, хурлын танхим гэх мэт олон зүйлсийг нэг дор цогцлоох юм.
“Hilton” зочид буудлын барилгын төсөл ирэх 2015 оны дунд үе гэхэд бүрэн дууссан байхаар гүйцэтгэгчид төлөвлөж байна.