Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.08-нд нийтлэгдсэн

Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан шийдвэрээ гаргалаа. Иргэн О.Баясгалангаас ирүүлсэн мэдээллийн дагуу, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх дунд суудлын хуралдааны шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд таслах эрхтэй оролцох тухай хуулийн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буй юм.  

Энэ талаар хуралдааны үеэр мэдээлэл гаргагч иргэн О.Баясгалан “Шүүх дэхь иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль нь иргэнд “таслах” эрхийг олгоод байгаа учраас Монгол Улсын Үндсэн хуулийн 49-р зүйлийн 2 дахь заалтыг зөрчөөд байна” хэмээн тайлбарласан бол УИХ-ыг төлөөлөн оролцсон Х.Тэмүүжин “Үндсэн хуультай холбоотой асуудал дээр зөвхөн Үндсэн хуулийн нэг заалтаар тайлбар хийх боломжгүй. Тухайн ганцхан заалтаар Үндсэн хууль зохицуулагддаггүй. Үндсэн хуулийн суурь зарчмуудтайгаа нийцүүлэн либерал тайлбар хийх ёстой” хэмээн мэтгэлцсэн юм.

Холбоотой мэдээг ЭНД дарж уншина уу. 

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж