Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Сэтгэлийн орон зай…

Хүн зүрх сэтгэл гэдэг нандин ертөнцтэй. Харин
тэр бяцхан ертөнцдөө
итгэж, хүндэлдэг хүмүүсээ л багтаан тэднийг хайрладаг. Гэр бүл, найз
нөхөд, хайртай дотны хүн гээд цөөхөн хэдэн хүн л тэр хэсэг орон зайд
зочилж, тэр ертөнцийн нууцаас хуваалцдаг.

Энэ орон зайд хэн нэгнийг оруулах, хэн нэгнийг тэр ертөнцөөсөө
таслан явуулна гэдэг санасныг бодвол үнэхээр хэцүү юм… Сэтгэлийн орон
зай, зүрх сэтгэлийн хаалга хүссэн болгоныг бариулнаас нь татахад
онгойгоод байхгүй ч онгойлгох ёстой байсан хүн нь их хялбархан
онгойлгоод орчихдог бололтой. Одоо харин энэ хаалга онгойлгохыг хүссэн
хүнтэй ч, гүн бат цоожоор цоожлогдчихлоо. Түлхүүр нь хаана байгааг нь би
ч өөрөө мэдэхгүй юм.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж