Латвийн Засгийн газрыг эмэгтэй хүн анх удаагаа толгойлно

Хуучирсан мэдээ: 2014.01.08-нд нийтлэгдсэн

Латвийн Засгийн газрыг эмэгтэй хүн анх удаагаа толгойлно

Тус орны ерөнхийлөгч Андрис Берзиньш шинэ Засгийн газар байгуулах үүргийг Газар тариалангийн сайд асан 62 настай Лаймдота Страуюмад өгчээ. Энэ эмэгтэй 2014 оны аравдугаар сард болох парламентын сонгууль хүртэл ерөнхий сайдаар ажиллана.

Лаймдота Страуюма

Латвийн түүхэнд  тус орны Засгийн газрыг анх удаагаа эмэгтэй хүн толгойлохоор болж байна. Ерөнхийлөгч Андрис Берзиньш шинэ Засгийн газар байгуулах үүргийг Газар тариалангийн сайд асан 62 настай Лаймдота Страуюмад өгчээ гэж Reuters мэдээлжээ.

Парламент  баталсны дараа Страуюма ирэх аравдугаар сарын сонгууль хүртэл Засгийн газрыг толгойлох юм. Өмнөх Засгийн газрын барьж байсан хатуу хэмнэлтийн бодлогыг шинэ танхим үргэлжлүүлнэ гэж тэр хэлсэн байв.

Рига хотод худалдааны төв нурсан учир өмнөх ерөнхий сайд Валдис Домбровскис хариуцлага хүлээн арваннэгдүгээр сарын сүүлчээр огцорсон байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж