АНУ БНСУ руу цэрэг, танк илгээнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.08-нд нийтлэгдсэн

АНУ БНСУ руу цэрэг, танк илгээнэ

АНУ-ын Батлан хамгааахын албаныхан Зүүн Азийн бүс нутгийг тогтворжуулах бодлогынхоо хүрээнд ирэх хоёрдугаар сард Өмнөд Солонгос руу нэмж 800 гаруй цэрэг, 40 ширхэг “Abram” танк, мөн тооны “Bradley” байлдааны техникийг илгээхээр төлөвлөжээ. АНУ-ын Техас муж улсын Форт-Хүд цэргийн баазын батальон ирэх хоёрдугаар сарын 1-ндӨмнөд Солонгосыг зорих аж. Нэгдсэн улсын армийн цэргүүд ирэх есөн сарын хугацаандСолонгосын хойгийн зөрчлөөс БНСУ-ыг хамгаалах амлалтын дагууүүрэг гүйцэтгэх гэнэ. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд ЮнБюунг-Сэ нар мягмар гаригт /I.7/ Вашингтонд уулзах үеэрээ зөвшилцжээ.

Ажиглагчдын үзэж буйгаар АНУ-ын зүгээс Өмнөд Солонгос дахь цэргийн хүчээ нэмэгдүүлэх шийдвэр нь Хойдын удирдагч Ким Чен Ун хүчирхэг хүргэн ах Чан Сон Тэкийг цаазаар авсантай холбоотой гэнэ. Хойд Солонгосын удирддагч Ким Чен Ун армийн дээд албан тушаалтан хүргэн ахыгаа цаазаар авсан хэрэг нь Өмнөд Солонгосын эрх баригчдад сэрэмжилсэн,үл итгэсэн байдал үүсгээд буй юм.

1950-1953 онд өрнөсөн Солонгосын дайнаас хойш АНУ-ын 28 мянга орчим цэрэг Өмнөд Солонгост байрлан үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж