Автомашин шатсан гэх дуудлага олширчээ

Хуучирсан мэдээ: 2014.01.08-нд нийтлэгдсэн

Автомашин шатсан гэх дуудлага олширчээ

Ойрын өдрүүдэд цаг агаар огцом хүйтэрснээс жолооч нар автомашинаа халаах үедээ гал алдаж, тээврийн хэрэгслээ шатаах тохиолдол нэмэгдсэн байна. Өчигдөр нийслэлд  хоёр ч автомашин шатаж, онцгой байдлын газрын гал сөнөөгчид галыг унтраажээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт буюу Алтан-Өлгийн 29 дүгээр гудамжинд Грейс загварын микро автобус 07.30 цагт, Баянзүрх дүүргийн XV хороо, 53 дугаар сургуулийн хажууд автобус 09.35 цагт шатаж байсныг унтрааж, аюулгүй болгосон талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мөн өчигдөр Хан-Уул дүүргийн XI хороо, “Оргил” хотхоны хоёрдугаар байрны айлд “Газ алдагдсан” гэх дуудлага Мэдээлэл шуурхай удирдлагын төвд өчигдөр 10.30 цагт иржээ. Дуудлагын дагуу Аврах шуурхай албаны Аврах гал унтраах XIV ангийн тасгийн алба хаагчид тус айлын гал тогоонд газын баллоны хаалтыг дутуу хааснаас хий хурамтлагдсан байсныг цаг алдалгүй ажиллаж аюулгүй болгосон байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж