Орон нутагт дизелийн үнэ 50 төгрөгөөр нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.01.08-нд нийтлэгдсэн

Орон нутагт дизелийн үнэ 50 төгрөгөөр нэмэгджээ

Шатахууны үнэ орон нутагт 50 төгрөгөөр нэмэгдсэн талаарх албан бус мэдээлэл тархаад байна. Энэ талаар Газрын тосны газраас тодруулахад, Баян-Өлгий аймагт “НИК”, “Магнай трейд”-ийн шатахуун түгээх станцууд дизель түлшний үнийг 50 төгрөгөөр үнээ нэмсэн талаар хэллээ.  Харин ямар шалтгааны улмаас нэмэгдсэн талаар шатахуун импортлогч компаниуд “Одоогоор энэ талаар албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй” гэхээс өөр хариулт өгсөнгүй.

Ямартай ч дизель түлшний үнийг нэмэх болсон нь валютын ханш чангарсантай холбоотой гэх албан бус мэдээлэл байгаагаас гадна хотоос алслагдмал аймагт шатахуун нийлүүлэхэд тээвэрлэлтийн зардал мөн нөлөөлдөг байна. Урьд нь нийслэлд шатахууны үнэ тогтвортой байхад орон нутагт, ялангуяа Баян-Өлгий аймагт шатахууны үнэ нэмэгдэж байсан удаатай юм.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж