
Венесуэлийн гоо бүсгүй Моника Спирс англи нөхрийнхөө хамт бусдын гарт амиа алдсан байдалтай олджээ. Венесуэлийн албаныхны мэдээлснээр 29 настай Моника Спирс нөхрийнхөө автомашинд буудуулж нас барсан байсан бөгөөд түүний таван настай охин Маяа нь хүнд шархтайгаар эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Хохирогч бяцхан охин хэн нэгэн түүнийг олж тусламж дуудах хүртэл бараг 45 минут нас барсан эцэг, эхийнхээ хажууд байсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Тэд Валенсиа хотоос Пуэрто Кабельо хүрэхээр хурдны зам дээр явж байхдаа халдлагад өртсөн байна. Хосууд АНУ-д амьдардаг бөгөөд амралтаараа Венесуэльд ирээд байжээ. Одоогоор Венесуэлийн цагдаа нар хэргийг мөрдөн шалгаж байгаа аж. Урьдчилсан байдлаар цагдаа нарын үзэж буйгаар хохирогчид дээрэмчдийн гарт амь үрэгдсэн байж магадгүй гэнэ.
Моника Спирс нь 2004 онд Венесуэлийн гоо бүсгүйгээр тодорч байсан юм.
Б.АНХТУЯА