Цалин нэмэгдүүлэхийг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2014.01.08-нд нийтлэгдсэн

Цалин нэмэгдүүлэхийг шаардлаа

МАН-ын бүлгийн зүгээс цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлэхээр таван хуулийн төсөл Засгийн газарт өргөн барьж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Шинэчлэлийн Засгийн газар байгуулгдсан цагаас хойш цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлэхгүй байсаар өдийг хүрлээ. Гэтэл өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, үнийн хөөрөгдөл үүсээд байхад цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй байна гэж үзэн ийнхүү таван хуулийн төсөл өргөн барьсан байна.

Тухайлбал, Нийгмийн даатгалын сангийн тухай, Хөдөлмөрийн тухай, Төрийн албаны тухай, Нийгмийн халамжийн тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх тухай зэрэг таван хуулийн төсөлд өөрчлөлт оруулах төслөө маргааш Засгийн газарт өргөн барих юм байна. Харин өнөөдөр Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа юм байна.

Одоогийн байдлаар өрийн албанд 210 мянган албан хаагч, үүний цаана гэр бүлийг нь тооцвол 840 орчим мянга, үүн дээр 320 мянган иргэн тэтгэвэр, 60 мянга нь тэтгэмж авдаг юм байна. Эдгээр хүмүүсийн цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлэхэд нэг жилд 759 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм байна. Энэ жил цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлэхээр  235 тэрбум төгрөг суулгасан бөгөөд энэ нэгдүгээр сард багтаан Засгийн газраас 2014 оны Төсвийн тодотголыг өргөн барина. Тиймээс МАН-ын бүлгийн зүгээс 2014 оны Төсвийн тодотголдоо цалин, тэтгэврийн нэмэгдлийг тооцож, МАН-аас өргөн барьсан таван хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг  шаардаж байгаа юм байна. Гэхдээ бага орлогыг нь илүү нэмж, илүү орлоготойг нь бага нэмэх зарчмаар цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж МАН үзэж байгаа гэлээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж