Төрийн албан хаагчдын анхдугаар зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчдын анхдугаар зөвлөгөөн боллоо

Төрийн албаны зөвлөлөөс 2011 оныг "Төрийн албан хаагчийн Ёс зүй хариуцлагын жил" болгон зарласан. Жилийн хүрээнд Төв аймаг аймгийнхаа төрийн албан хаагчдын анхдугаар зөвлөгөөнийг “Төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүйг дээшлүүлье” гэсэн сэдвийн дор хийлээ. Зөвлөгөөнд нийт 250 гаруй төлөөлөгчид оролцсон юм. Төв аймгийн төрийн албан хаагчдын анхдугаар зөвлөгөөнд улс төрийн,  төрийн захиргаа, төрийн тусгай, төрийн үйлчилгээний гээд салбар бүрээс төлөөлөгч оролцлоо. Учир нь энэ зөвлөгөөнийг хийхээс өмнө аймгийн бүх сумд төрийн албан хаагчдынхаа зөвлөгөөнийг хийж, тэндээс сонгогдсон төлөөлөгчид нэгдсэн зөвлөгөөнд ирсэн юм. Аймгийн хэмжээнд 4421 төрийн албан хаагчид байдаг аж.

Төв аймгийн төрийн албан хаагчдын анхдугаар зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн С.Батболд, Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Цэнджав, төрийн албаны зөвлөлийн сургагч багш Б.Нямсүрэн нар уригдан оролцож төрийн албаны шинэчлэл, соёл, ёс зүй, нутгийн удирдлагын чадавхийг дээшлүүлэх нь төрийн ажлын гүйцэтгэл үр дүнг үнэлэх нь, төрийн албан хаагчийн ёс зүй гэсэн сэдвүүдээр илтгэл тавилаа.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж