
АНУ-д үйл ажиллагаа явуулж буй хамгийн нэр хүндтэй компаниудыг шалгаруулах олон нийтийн санал асуулгыг саяхан явуулжээ. Уг санал асуулгаар олны нүдэн дээр ил тод үйл ажиллагаа явуулдаг шилдэг 60 компанийг 20 өөр шалгуураар шалгаруулсан ба нийт 30,000 гаруй иргэд саналаа өгсөн ажээ. Шалгуурууд дотор санхүүгийн үйл ажиллагаа, олон нийтийн сэтгэл ханамжинд хүрэх байдал, нийгмийн үүрэг хариуцлага, манлайлах чадвар зэрэг үзүүлэлтүүдийг голлон авч үзсэн байна.
Санал асуулгыг технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд тэргүүлсэн бөгөөд эхний байранд Google, улмаар дараа дараагийн байруудад Apple (#5), Intel (#6), Amazon (#8), Sony (#14) and Microsoft (#16) зэрэг компаниуд оржээ. Харин General Motors, Chrysler, Goldman Sachs зэрэг компаниуд санал асуулгын баян ходоод болж, сүүлийн байруудад бичигджээ.
Б.Энхцэцэг