“Гал үндэстэн” холбооныхныг шүүх хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.01.08-нд нийтлэгдсэн

“Гал үндэстэн” холбооныхныг шүүх хурал эхэллээ

“Гал үндэстэн” холбооны хэд хэдэн гишүүнд холбогдох хэргийг шүүх хурал яг одоо Ганц худаг дахь урьдчилан хорих төвд эхэлж байна. Шүүх хурлыг шүүгч М.Алдар даргалж байгаа юм. Шүүх хуралд “Гал үндэстэн холбоо”-ны гишүүдийн өмгөөлөгчид болоод тэдний дэмжигчид оролцохоор очсон бөгөөд өөрсдийн саналаа илэрхийлж буй ажээ. Тэд нэг “Гол нууруудын нэгдсэн холбоо”-ны зохицуулагч Я.Цэрэнханд “Өсч төрсөн нутгаа хамгаалах сэтгэл монгол хүн бүрт байх ёстой. Тиймээс ч хөдөө орон нутагт байгалиа хамгаалах гэсэн иргэд буун дуу гаргах нь түгээмэл. Хэрэгт холбогдуулан шалгагдаж буй хүмүүсийн хувьд  төр засгийнхантай хэл амаараа ойлголцоогүйгээс ийм байдалд орсон байх талтай. Тиймээс ял оноохгүй цагаатгах болов уу гэж бодож байна” хэмээн өгүүлж байна.

Төрийн ордны хамгаалалттай бүс болон бусад хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулан, галт зэвсэг ашиглаж иргэдийг заналхийлж, айлган сүрдүүлсэн хэргээр яллагдагчаар татагдсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарыг шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид болж байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж