Oны шилдгүүдийг хүлээн авчээ

Хуучирсан мэдээ: 2014.01.08-нд нийтлэгдсэн

Oны шилдгүүдийг хүлээн авчээ

Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хэлтсийн үйл ажиллаагааны мэдээллийг хүргэж байна.


Дорноговь аймаг “АЙМГИЙН ШИЛДЭГ ХҮҮХЭД”-ээ шалгарууллаа

Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох үйл ажиллагааг дэмжин өргөжүүлж, өсвөр үеийнхний унаган авьяас, давуу тал, амжилт ололт, шилдэг үлгэр дуурайллыг дэмжин дэлгэрүүлэх зорилгоор аймгийн ХГБХХ-ээс   уламжлал болгон зохион байгуулдаг “ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХЭД”, Шилдэг нийгмийн ажилтан, Шилдэг Хүүхдэд ээлтэй багшийг шалгарууллаа. Шилдэг багш, сурагчдад аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга П.Ганхуяг хүндэтгэл үзүүлэн хүндэтгэлийн өргөөндөө хүлээн авч шагналыг гардуулан өглөө.

Дорноговь аймаг “ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ”-ыг
анх удаа гадаа талбайд зохион байгууллаа

Хүүхэд багачуудын чөлөөт цагийг  зөв боловсон өнгөрүүлэх,  баяр хөөр бэлэглэх, шинэ жилийн баярыг хүүхдүүдэд зориулан хүүхдүүдийн оролцоотой тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Хүүхдийн харшийн сүлд модны наадам”-ыг анх удаа гадаа талбайд зохион байгууллаа.  Энэхүү  үйл ажиллагаанд 500 гаруй хүүхэд багачууд оролцосон бөгөөд сургуулиудын шилдэг хүүхдүүдэд өвлийн өвгөн бэлэг гардуулах, азтан шалгаруулах, авьяаслаг хүүхдүүдийн урлагын тоглолт, галын наадам, ёслолын буудлага зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанууды зохион байгууллаа. Мөн аймгийн хэмжээнд амжиргааны түвшнээс доогуур орлоготой 50-н  өрхийн хүүхдүүдэд  гэрт нь очин бэлэг гардуулж тэднийг баярлууллаа

Дорноговь аймгийн “ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ БАЙГУУЛЛАГА”
шинэ жилийг архигүй тэмдэглэх талаар уриалга гаргалаа

Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлөөс санаачлан шинэ жилийн баярыг согтууруулах ундаагүйгээр тэмдэглэн өнгөрүүлэх талаар  уриалга гаргасан байна. “АРХИГҮЙ ШИНЭ ЖИЛ” уриалга гаргаж албан байгууллагуудын мэдээллийн самбарт байрлуулан, Рубик шоогоор “Архигүй шинэ жил” гэсэн үгийг эвлүүлэн олны хүртээл болгосон байна. Мөн сурагчдын дунд гарын доорх материал ашиглан шинэ жилийн чимэглэл хийх уралдааныг зарлан дүгнэсэн байна. 

Эх сурвалж: www.nac.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж