НАМЗХ маргааш жагсана

Хуучирсан мэдээ: 2014.01.08-нд нийтлэгдсэн

НАМЗХ маргааш жагсана

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-оос энэ сарын 9-нд буюу маргааш Чингисийн талбайд жагсаал хийх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс зөвшөөрчээ. НАМЗХ-оос Үндсэн хуулийн өдрийг угтан “Огцруулах уу, Оршуулах уу” нэртэй 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тайван жагсаал хийхээр болсон байна.

АН засаг барьж, Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсноор Үндсэн хуулийг удаа дараа зөрчсөн хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Ерөнхий сайдын хууль зөрчсөн үйлдлүүд нь хэрээс хэтрэн иргэний эрхэнд халдаж, тэдний дургүйцлийг хүргэж байнахэмээн  НАМЗХ-ноос үзэж, огцруулах шаардлагыг хүргүүлэхээр болоод байгаагаа ч мэдэгдсэн юм. Мөн тэд Үндсэн хуулийг 40 метр уртаар хэвлэн төрийн удирдлагуудад хандахаар болжээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж