МАН Х.Баттулгатай “барилдана”

Хуучирсан мэдээ: 2014.01.08-нд нийтлэгдсэн

МАН Х.Баттулгатай “барилдана”

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас импортоор 100 мянга хүртэлх тонн буудай оруулж ирэхээр болсон нь МАН-ынхныг багагүй бухимдуулав. МАН-ын бүлгийн зүгээс тус яаманд шалгалт хийхээр ажлын хэсэг байгуулсан бөгөөд одоогоор Үйлдвэр, хөдөө аж яамныхан тайлан тооцоогоо гаргаж өгөхгүй  байгаа гэнэ.

Хэрэв шалгалтын явцад хариуцлага алдсан нь илэрвэл Х.Баттулга сайдыг огцруулах бичгийг Ерөнхий сайдад гардуулахаар зэхэж байгаа сурагтай. Өмнө нь МАН засаг барьж байхдаа “Атрын III аян”-ыг зохион байгуулж, гаднаас буудай болон гурил импортлон  авахаас илүү дотоодын үйлдвэрлэгчдээ дэмждэг байсныг нь Х.Баттулга сайд будаа болгосон гэдгийг ажлын хэсгийхэн хэлж буй. Ямартай ч Х.Баттулга сайдын яаманд шалгалт оруулж, яамныхныг багагүй сандралд оруулахаар зэхэж эхэлжээ. Харин Х.Баттулга сайдын ажлаа хэр хийснийг нь дүгнэж, хэр хүч үзэж, “барилдах”-ыг харж л суухаас.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж