Испанийн гүнж татвараас зугтаажээ

Хуучирсан мэдээ: 2014.01.07-нд нийтлэгдсэн

Испанийн гүнж татвараас зугтаажээ

Испанийн хаан Хуан Карлосын бага гүнж татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан гэх мэт санхүүгийн гэмт хэргээр шүүхэд дуудагджээ. Өдгөө 48 настай Испанийн гүнж Инфанта Кристина нөхрийнхөө бизнесийн үйл хэрэгтэй холбоотойгоор дээрх хэрэгт буруутгагдсан байна. Түүний нөхөр Иньяки Урдангарин нь хууль бус аргаар мөнгө олсон хэргээр мөрдөн шалгагдаж байгаа аж. Испанийн гүнжийг шүүх хурал ирэх гуравдугаар сарын 8-нд болох гэнэ. Энэ нь Испанийн хааны удмынхнаас гэмт хэрэгт буруутгагдан шүүхэд дуудагдсан анхны тохиолдол болохыг ВВС-д мэдээлжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж