
Ард түмнийхээ сонгосон сонголтыг үл хүндэтгэн шаардуулж, хэвлэлийн баатар болж байж ажилдаа ирдэг гэдгээ ухаарч, өөрсдийгөө шүүмжилж, дуулаад байсан чинь яасан бэ.
"Ир ир гэж Тамгын газраас шаардана, ирц ирц гэж хэвлэлээр шаагина. Энэ бол 76 бидний амьдрал" хэмээн шинэ жилийн дуу аялахаар чинь “Ирц ирц” гэж шаагих юм байх гэж сонгогчид найдаж байлаа.
Шинэ он гарснаас хойш бусад нь ажиллаж байхад, 76 гишүүн өөрөө өөрсдөдөө долоо хоногийн илүү чөлөө өгч, өчигдрөөс түрүүч нь ажлаа эхэлсэн ч өнөөдөр нөгөө л ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар хуралдаанууд хойшилж байна. УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийг хурууны хээгээр бүртгэж, хурууны хээгээр санал авна гэсэн төслөө хурдан баталж, ажлаа хийхгүй бол бүрэн эрхийн чинь хугацаа талдаа орчихлоо шүү дээ, гишүүд ээ.