
Үндсэн хуулийн өдрийн хүрээнд хүчит бөхийн барилдаан, сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж, Үндсэн хуулийн талаар теле хичээл заах зэрэг ажлыг зохион байгуулах юм байна. Мөн Үндсэн хуулийн өдөр хүртэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүд болон Үндсэн хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагааг УИХ-ын Тамгын газар болон УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг зохион байгуулах аж.
Ш.ЧИМЭГ