Дондогдулам хатны дээл

Хуучирсан мэдээ: 2014.01.07-нд нийтлэгдсэн

Дондогдулам хатны дээл



Богд
Хаант Монгол улсын үе /1911 – 1924 он /

Өргөн: 110 см, Урт: 142 см,

Богд хааны ордны урчууд

хоргой, торго

Цэнхэр шаа дурдан дотортой, иржгэр
хар хилэн хөвөөтэй, түвд хоргой зах, эмжээртэй, магнаг 9 алтан луу хээтэй алтан
хоргой шар дээл. Тоонолжин сэнжтэй дм 2,5см шармал мөнгөн товч 5ш,сампин товч
2ш,саатай цэнхэр торгон нударгатай.Дээл нь цээжиндээ болон ар нуруундаа тус
бүр том эгц харж буй том алтан луу хээтэй,түүний хажуу талаар өнгө бүрийн
утас саа хатгасан хээтэй,Гол том хээний доохно жижгэвтэрээр хос луу өөд
өөдөөсөө харж байрласан чимэг хатгамалтай. Ар талд дээрхтэй адил ижил хээ
чимэгтэй. Мөрөнд бас луу хээтэй. Лууны сахал,хөмсөг зэргээс гал дүрэлзэж буйг
улаан утсаар хатгаж урласан.Лууг тойруулж улаан утсаар дүрэлзэж буй гал
хатгасан. Ийм дээлийн материалыг тусгайлан захиалж урладаг байсан
онцлогтой.Дээлийн ханцуйны үзүүр хэсэг цулгуй дээд хэсгээрээ улаан,цэнхэр,шар,ногоон
5 өнгийн хөвөө хээтэй,хормой мөн дээрхтэй адил босоо хөвөө хээтэй.Дээлийн
хормой,хажуу талыг хар хамба хилэнгээр өргөн хүрээлсэн.Нударга хар хилэн
гадартай,дугуй алтан саа хээтэй цэнхэр торгон дотортой.Гоёмсог иржгэр хээтэй
алт шармал мөнгөн тоонолжин сэнжтэй 5ш товчтой.Эдгээр нь энгэртээ 2ш,
сугандаа 1ш, ташаандаа 2ш,захандаа түвд хоргойгоор зангидсан 2ш сампин
товчтой. Энэ дээлийг хатан Дондогдулам төрийн ёслолд болон гоёлд өмсдөг
байсан.Тэр үед оёдлын машинаар оёдоггүй байсан тул бүх оёдлыг гараар
үйлдсэн.Зах,гадар хэсгийн шаглаж оёсон. Оёдол маш цэвэрхэн,жигд машины
оёдлоос бараг ялгахааргүй

Эх сурвалж: http://www.eheritage.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж