Асар том давалгаанууд Их Британийг “залгилав”

Хуучирсан мэдээ: 2014.01.07-нд нийтлэгдсэн

Асар том давалгаанууд Их Британийг “залгилав”

Их Британид сүүлийн үед хэвийн бус цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан олон газар үерийн гамшигт нэрвэгдээд байгаа билээ. Тэгвэл Их Британийн баруун, зүүн далайн эргийн нутгууд асар том далайн давалгаанд цохиулснаас дахин үерийн гамшиг нүүрлэжээ. ВВС-д мэдээлснээр өчигдөр /I.6/ Английн баруун хэсгийн эргийн Лендс-Эндэд найман метр том давалгаа үүсч, дээд амжилт тогтоосон гэнэ. Хүчтэй давалгаанаас үүдсэн үерийн гамшгаас үүдэн далайн эргийн бүс нутгийн ард иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.

Английн албаныхны мэдээлснээр өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш аадар бороо, хүчтэй шуурганы улмаас долоон хүн амь үрэгдэж, 1700 айл өрх үерийн гамшигт нэрвэгдээд байгаа аж. Түүнчлэн аадар бороо, хүчтэй салхины улмаас Их Британийн олон хэсэгт галт тэрэгний замд гэмтэл гарсан байна. Харин Английн албаныхан өнгөрсөн долоо хоногоос тасалдаад буй хойд хэсгийн галт тэрэгний үйлчилгээний оронд автобусаар зорчигчдыг тээвэрлэж эхэлжээ. Үүний зэрэгцээ Их Британи даяарх гол, гол замууд үерийн улмаас хаагдаад байгаа байгаа аж.

Б.АНХТУЯА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж