Алдарт Nana Монголын тайзнаа

Хуучирсан мэдээ: 2014.01.07-нд нийтлэгдсэн

Алдарт Nana Монголын тайзнаа

Монголд зочилж буй гадаадын уран бүтээлчдийн цуваа тасарсангүй. 1990-ээд оны уянгалаг дуу хоолойгоороо дэлхийг уярааж байсан Германы алдарт дуучин Nana Ази тивээр хийх аялан тоглолтоо Монголоос эхлүүлэхээр болжээ. Тэрээр “Remember the time” тоглолтоо ирэх сарын 1-нд эхлүүлэхээр тов зарласан байна.

Монгол, Австрийн залуучуудын холбооноос алдарт дуучин Nana-д Монголд айлчлан тоглох санал тавьсан агаад тус холбоо энэхүү тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа гэнэ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж