
МАН-ын бүлэг дээр нэгэн Ажлын хэсэг байгуулагдан, УИХ-ын гишүүн Су.Батболдоор ахлуулан ажиллаж байгаа ажээ. Уг Ажлын хэсгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд нэгэн төрлийн шалгалт оруулах зорилготой хэмээж буй. Тодруулбал, МАН-ын бүлгийн зүгээс “Атрын III аян, улаанбуудайнд урамшуулал өгөх гэх мэт бодлогын үр дүнд Монгол Улс 2010 он гэхэд өөрийн хэрэгцээг 100 хувь хангаад, дээрээс нь 204 мянган тонныг экспортлох, нөөцлөх хэмжээнд хүргэсэн. Гэтэл өнөөдөр салбарын алдаатай бодлогын үр дүнд 100 мянган тонныг гадагш экспортлох тухай биш, 100 мянган тонн буудайг гаднаас импортлон оруулж ирэх асуудал ярьж байгаа нь салбарын сайдын ажилдаа хандсан хандлагын үр дагавар” хэмээн үзэж байгаа бөгөөд “Нэг тонн буудайг оруулж ирэх үнэ нь 320 сая төгрөг. Тэгэхээр 100 тонныг импортолсноор 30 гаруй сая ам.долларыг цэвэр гадагш нь алдаж байна” гэх тооцоолол гаргаж, яагаад гаднаас буудай импортлох хэмжээнд хүрсний шалтгаан нөхцлийг тодруулахаар болжээ.
Шалгалтыг явуулахын тулд МАН-ын бүлгээс Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хороонд Ажлын хэсэг гаргах хүсэлт гаргах бөгөөд уг Ажлын хэсгийн дүгнэлт хэрхэн гарахаас шалтгаалан салбарынх нь асуудлыг эрхэлсэн сайд Х.Баттулгыг огцруулах асуудлыг УИХ-д оруулж ирэх эсэхээ шийдэх аж.
Э.ЭНХ