Голомт банкны тэргүүн дэд захирлаар Л.Болормаа томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2014.01.07-нд нийтлэгдсэн

Голомт банкны тэргүүн дэд захирлаар Л.Болормаа томилогдлоо

Голомт банкны Хөрөнгө оруулалтын банк хариуцсан Тэргүүн дэд захирлаар Лувсандоржийн Болормааг томиллоо.

Л.Болормаа нь банк, санхүүгийн салбарт 16 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 1992-1996 онд “Ардын банк”-ны Олон улсын үйл ажиллагаа хариуцсан газрын дэд захирал,  Зээлийн газрын захирал, Гадаад валютын зээлийн газрын захирал, 2000-2009 онд “Дойче банк”-ны Хойд Америкийн банк санхүү, брокер дилерийн салбарыг хариуцсан дэд ерөнхийлөгч, 2011-2012 онд “Хөгжлийн банк”-ны тэргүүн дэд захирлын албыг хашиж байсан. 2009 оноос өнөөдрийг хүртэл санхүүгийн зөвлөгөө өгөх “Би Эф Эй Эс” ХХК-ийг үүсгэн байгуулж  ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан.

МУИС-ийг банк санхүүгийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж улмаар АНУ-ын Виржиния мужийн Политехникийн их сургуулийг олон улсын эдийн засгийн магистр, Японы Олон улсын их сургуулийг бизнес, санхүүгийн удирдлагын магистрын зэрэгтэйгээр тус тус төгссөн, Итгэмжилсэн Санхүүгийн Шинжээч /CFA/ цолтой.

Голомт банкны Тэргүүн дэд захирлын албан тушаалд шинээр томилогдсон Л.Болормаа захиралдаа цаашдын ажил үйлсэд нь Голомт банкны нийт хамт олны нэрийн өмнөөс амжилт хүсье!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж